Хөвсгөлд 5,1 магнитудын хүчтэй газар хөдлөв
2021-03-12 19:54:06, 2051

 Хөвсгөл  аймгийн Ханх сумын Долоон-Уул гэдэг газар буюу Хөвсгөл нуурт өнөөдөр 15 цаг 05 минутад 5,1магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ үеэр тус аймгийн ихэнх суманд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэг хохирол учраагүй байна. Тус аймагт 1 сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 37531 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 181 удаагийн хөдлөлт болсон байна. Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж холдож балл буурч байсан боловч 2 сарын дараа дахин ийнхүү хүчтэй газар хөдлөлт боллоо.

Б.Гантуяа 



Хөвсгөлд 5,1 магнитудын хүчтэй газар хөдлөв