Шар усны үерийн улмаас 7 сая орчим төгрөгийн хохирол учирчээ
2021-03-05 20:21:28, 524

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвийн айлууд руу хөрсний их хэмжээний ус хоёр  сард орсон. Тухайн газрын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж учирсан хохирол, сэргээн босгох чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Рэнчинлхүмбэ суманд ажиллаад ирлээ. Шар усны үерт 20 өрх айл автаж 8 айлыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нийт 6.931560 төгрөгийн хохирол учирсан байна. Цаашид дахин үер орох магадлал өндөр байгаа тул үерт автаж болзошгүй айл өрхүүдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, үерийн даланг өндөрлөж шинээр дэлбэрсэн горхины усны гольдиролын урсгалыг өөрчлөх шаардлагатай байгаа гэнэ. Мөн үерийн улмаас айл өрхийн ариун цэврийн байгууламж бүхий нүхэн жорлонгууд хальсан  тул тухайн бүс нутагт ариутгал халдваргүйтгэл хийх  хэрэгтэй байгаа ажээ.

Б.Ганаа


Шар усны үерийн улмаас 7 сая орчим төгрөгийн хохирол учирчээ