Цагааннуур суманд өвөлжилт хүндэрч “Малчиддаа өгөх дэм” аяныг эхлүүллээ
2021-03-02 14:23:11, 675
 Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд цас их орсны улмаас өвөлжилт хүндэрч эхэлсэн байна. Ялангуяа тус сумын 2-р багт цас гуу жалгандаа 40 см, хээр талд 25 см байна гэдгийг 2-р багийн Засаг дарга Т.Болор-Эрдэнэ хэлж байна.Сүүлийн өдрүүдэд орсон цас шуурч  хунгарлаж  зарим газар мал бэлчээрт гарахад хүнд болжээ.
Иймээс  сум орон нутгийн удирдлага, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс хандивын аяныг өрнүүлж эхэлжээ.  Цагааннуур сум нь 25000 толгой малтай бөгөөд сүүлийн өдрүүдэд бог мал ихэвчлэн ямааны хорогдол нэмэгдэж байгаа гэнэ.
Б.Гантуяа 


Цагааннуур суманд өвөлжилт хүндэрч “Малчиддаа өгөх дэм” аяныг эхлүүллээ