Ханх суманд 4,7 магнитудын газар хөдлөлт болжээ
2021-02-16 21:33:05, 660

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Долоон уул гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т өчигдөр  оройн  22:23 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.  Энэ үеэр  иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын газар хөдлөлт болсноос хойш давтан хөдлөлт бүртгэгдсээр байна.

Б.Туяа 



Ханх суманд 4,7 магнитудын газар хөдлөлт болжээ