Газар хөдлөлтийн улмаас Рэнчинлхүмбэ сумын төвд их хэмжээний ус түрэн орж иржээ
2021-02-15 12:08:06, 725
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвийн айлууд руу хөрсний их хэмжээний ус 3 дахь удаагаа түрэн орж ирсэн байна. Сумын Засаг даргын захирамжаар ажлын баг байгуулан энэ сарын 13-ны өдөр 3 дахь хаалтыг хийсэн байна.Усанд автаад байсан 11 өрхийн 8 айлыг нүүлгэн шилжүүлж, үлдсэн 3 айлыг хамгаалалтад авч  нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай хамтран 1 метр орчим шороон даланг босгоод байна.
Хэрвээ ус тогтоох даланг босгоогүй бол нийт сумын иргэд усанд автах эрсдэл үүсэхээр байлаа гэдгийг Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга Д.Отгонбаяр хэлж байлаа. Ус түрэн орж ирж байгаа газруудад өнгөрсөн сарын 12-нд Ханх суманд болсон газар хөдлөлтийн нөлөөгөөр ангал цав үүссэн байсан гэнэ. Мөн тухайн газар булаг шинээр оргилж их хэмжээний ус гарчээ. Өмнөх жилүүдэд Цагаанбулагийн ус бага хэмжээгээр хальдаг байсан боловч энэ жил шиг их хэмжээгээр айл өрхийн хашаа руу орж байгаагүй ажээ.
 
Б.Ганаа


Газар хөдлөлтийн улмаас Рэнчинлхүмбэ сумын төвд их хэмжээний ус түрэн орж иржээ