Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 318 км-т, сумын төвөөс баруун зүгт 38 км-т энэ сарын 10-ны өдрийн 19:44 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ үеэр иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй байна. Тус аймагт 1 сарын 12 нд 6.5 магнитудын газар хөдлөлт болсноос хойш давтан хөдлөл бүртгэгдсээр байгаа ажээ.
Б.Ганаа
Ханх суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо |