Хөвсгөл аймагт газар хөдлөлтийн давтан хөдлөлт бүртгэгдсээр байна. Тухайлбал өчигдөр 2, өнгөрсөн шөнө 2 удаа нийт 4 удаа хөдөлжээ. Тодруулбал Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар 01.31-ний өдрийн 10:49 цагт 3.9 магнитудын хүчтэй, Ханх сумын Хороо багийн Адуут гэдэг газар 01.31-ний өдрийн 18:24 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Мөн Ханх сумын Хороо багийн Адуут гэдэг газар 02.01-ний өдрийн 00:49 цагт 3.5 магнитудын хүчтэй, Ханх сумын Хачим гэдэг газар 02.01-ний өдрийн 01:55 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Энэ үеэр иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.
Б.Туяа
Хөвсгөлд өчигдөр 2, өнгөрсөн шөнө 2 удаа газар хөдөллөө |