Өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад эрсдэлийн үнэлгээ хийж байна
2021-01-07 16:52:45, 535

Хөвсгөл аймгийн нутгаар 12 дугаар сарын сүүлийн 10 хоногт Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 36-47 градус, өдөртөө 26-37 градус хүрч эрс хүйтэрсэн.

Хүйтний эрч чангарсны улмаас зуны улиралд бэлчээрийн өвс муутай байсан зарим сумын нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учраас Эрсдэлийн үнэлгээ хийх ажлын баг гарсан байна. Тодруулбал  Рэнчинлхүмбэ сумын Хөндий, Хоолойн зах, Ходон, Зөөлөн, Улаан-Уул сумын Тоом Гуна, Баянзүрх сумын Хайс, Ханх сумын 3 баг, Цагаан-Уул сумын Хужирт, Шарга зэрэг  5 сумын 12 багт өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Дээрх сумдад өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлэх  Эрсдэлийн үнэлгээ хийх ажлын баг “Рэнчинлхүмбэ,  Улаан-Уул”, “Баянзүрх,  Цагаан-Уул”, "Ханх" гэсэн 3 чиглэлд ажиллаж байна. Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан малчин өрхүүдэд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нарантуяа  мэдээллээ.

Б.Туяа 

 



Өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад эрсдэлийн үнэлгээ хийж байна