Хөвсгөл аймгийн 5 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна
2021-01-07 16:50:33, 767

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Улаан-Уул, Цагаан-Уул, Ханх гэсэн 5 сумын 12 багт өвөлжилт хүндэрч болзошгүй байна.   Дээрх 5 сумын 12 багт 583 малчин өрх 150202 толгой малтай өвөлжиж байгаагаас 219 малчин өрх 80535 толгой малтайгаа сум дотроо отор нүүдэл хийж байна.

Одоогоор Рэнчинлхүмбэ сум 15-20 см зузаан цастай өдөртөө 43 градус, шөнөдөө 46 градус, Улаан-уул сум 15-20 см цастай цас хөрөлсөн, шөнөдөө 48 градус, өдөртөө 46 градус хүйтэн байна. 

 Харин  Баянзүрх сум 15-30 см цастай, шөнөдөө 35-42 градус хүйтэн, өдөртөө 23-27 градус хүйтэн, Ханх сум  10-20 см цастай зарим газраа  хунгарлаж хатуурсан,  Цагаан-Уул сум 3-5 см цастай шөнөдөө 41 градус, өдөртөө 38 градус хүйтэн байна.  Бусад нутгаар 10-15 см цастай, хүйтний эрч шөнөдөө 35 градус, өдөртөө 20-25 градусын хүйтэн нийт нутгаар хүйтэн салхитай байгаа ажээ.

Б.Ганаа


Хөвсгөл аймгийн 5 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна