Хөвсгөл аймгийн Ханх сум, Рэнчинлхүмбэ, Баянзүрх сумын зарим багт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Рэнчинлхүмбэ сумын хэмжээнд 239008 толгой мал өвөлжиж, сум дотроо 28 өрхийн 5500 толгой мал отроор өвөлжиж байна. Тус сумын ихэнх нутгаар 10-15 см зузаан цастай бэлчээр муу байгаагаас өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Тодруулбал, нэгдүгээр багийн Нуурын эх, Баян, Ивэд, хоёрдугаар багийн Битүү, гуравдугаар багийн Нарийн хороогийн бэлчир орчимд 93 өрхийн 65000 толгой малын өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа ажээ.
Б.Туяа
Рэнчинлхүмбэ сумын зарим багт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна |