Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас Тариалан суманд малчдын бүлгийн зөвлөгөөнийг зохион байгуулж 100 гаруй малчид оролцлоо. Зөвлөгөөнд 11 бүлгийн малчид оролцож , мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож цаашид авч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн зөвлөмж гаргажээ. Мөн тус сумын Цагдаагийн тасаг, Малчдын 11 бүлэг,Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллах гурвалсан гэрээ байгуулав.Зөвлөгөөний хүрээнд Тариалан сумын Таван толгой багийн Засаг дарга Ч.Нарангэрэлийн санаачилгаар тус багийн малчдын бүлгийн ахлагч Г.Солонго болон 11 айлын 50 гишүүдтэй малчдын хотонд нь очиж уулзан, мэдээлэл солилцож үйл ажиллагаатай нь танилцаж малын хулгайн эсрэг хамтран ажиллахаар болжээ.
Б.Ганаа
Малчдын бүлгийн зөвлөгөөнд 100 гаруй малчид оролцлоо |
Сэтгэгдэл бичих