Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн гар бөмбөгийн тэмцээн Алаг-Эрдэнэ суманд эхэллээ. Тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 13 нийт 33 багийн 330 гаруй тамирчид оролцож байна.
Тус тэмцээнд ОУХМ Э.Сайханбаатар, ОУХМ М.Алтанхуяг, ОУХМ Д.Алтансувд, волейболын спортын 1-р зэрэгтэй тамирчин Г.Даш-Очир, волейболын спортын 1-р зэрэгтэй тамирчин Э.Одбаяр, Спортын мастер М.Мягмарсүрэн, Спортын дэд мастер А.Базаргүр, Спортын дэд мастер А.Багабанди зэрэг шилдэг тамирчид оролцож байна. Өнгөрсөн жилийн тэмцээнд Алаг-Эрдэнэ сумын баг тамирчид тэргүүлж орон нутагтаа зохион байгуулах эрх авчээ. Тэмцээний шилдгүүд ням гарагт тодрох ажээ.
Б.Гантуяа
Гар бөмбөгийн тэмцээнд лигийн болон шилдэг 10 гаруй тамирчид оролцож байна |
Сэтгэгдэл бичих