Эрдэнэбулган сум тэжээлийн нөөцийг 100 хувь биелүүлжээ
2020-10-29 18:50:56, 532

 Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум аюулгүйн нөөцөд 50 тн тэжээл бэлтгэж төлөвлөгөөт даалгаврыг 100 хувь биелүүлсэн байна.

Харин Тариалан сум 35 тн тэжээл бэлтгэж 70 хувь, Арбулаг сум 30 тн тэжээл бэлтгэж 60 хувь, Баянзүрх 25 тн тэжээл бэлтгэж 50 хувьтай байна.

Галт, Улаан-Уул, Цагаан-Уул, Ханх, Цагааннуур, Цэцэрлэг, Шинэ-Идэр сум огт тэжээл бэлтгээгүй байна. Тус аймгийн хэмжээнд малчид иргэдийн хүчээр 202624 тн байгалийн хадлан, 13508 тн давс, хужир шүү, 366 тн гар тэжээл бэлтгэхээс 153313 тн байгалийн хадлан, 7982 тн давс, хужир шүү, 242 тн гар тэжээл, 2631 тн ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл 153 тн, дарш ногооны хаягдал 814.1 тн бэлтгэжээ.

Б.Ганаа



Эрдэнэбулган сум тэжээлийн нөөцийг 100 хувь биелүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0