Хатгал тосгон шинэ захирагчийн байртай боллоо
2020-09-28 21:17:31, 644

 Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны байр 2017 онд гал гарсны улмаас бүрэн шатаж  Захирагчийн албан конторын байргүй болсон.  Төрийн үйлчилгээг тасралтгүй явуулах үүднээс Хатгал тосгоны удирдлага, нутгийн иргэдийн зүгээс шинэ Захирагчийн байртай болох хүсэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт удаа дараа тавьсны дагуу 2019-2020 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөгийг тусгуулж “ХБС” ХХК богино хугацаанд барьж ашиглалтад оруулжээ. Ийнхүү Захирагчийн алба шинэ  байртай болсноор Хатгал тосгоны 3523 иргэн болон аж ахуй нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж байна гэдгийг нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар онцолж байлаа.

Б.Ганаа

 


Хатгал тосгон шинэ захирагчийн байртай боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-09-28 19:51:32
    Зочин: ЗӨВ ШҮҮ