Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын иргэн ахмад настан Г.Даваасүрэнгийн санаачлагаар Хайрхан толгой гэдэг газар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж хөшөө босгожээ. Хөшөөний нээлтийн ёслолд тус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин оролцож хэлсэн үгэндээ, “Монгол Улсад өрнөсөн улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн оргил үе болох 1922-1939 онуудад өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн мөн чанар нь угтаа лам хуврагуудыг хоморголон баривчлах, буудан хороох явдал байсан бөгөөд түүхэнд 36.0 мянгаар тэмдэглэгддэг ч түүнээс магадгүй 2 дахин олон хүнийг хэлмэгдүүлсэн байх магадлалтай тухай зарим эх сурвалж тэмдэглэсэн байдаг. Харин Чандмань-Өндөр сумын хэмжээнд 130 гаруй иргэн гэж байгаа ч түүнээс ч олон байх магадлалтай байна. Энэ олон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж цаашид хэлмэгдсэн ч цагаадаагүй байгаа олон иргэдийнхээ төлөө ажиллах болно” гэдгийг хэлж байлаа. Мөн олон олон хүний алтан амийг хүндэтгэн жил бүр тохиодог 9 сарын 10-ны өдрөөр энэхүү дурсгалын хөшөөний утга учрыг хүүхэд багачдуудад таниулах, улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн сургамж, цаашид хүний эрхийг хөндөхгүй байх ухаарлыг төрүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа.
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ ХӨШӨӨ БОСГОЛОО |
|
Сэтгэгдэл бичих