Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын Ходон багийн Уртрагын давааг 33 жилийн дараа цэргийн алба биеэр дүйцүүлэн хааж байгаа албан хаагчид болон нутгийн иргэд хамтран засварлана. Жил бүрийн намар 10-р сарын 20-оос эхлэн Уртрагын даваагаар тус багийн иргэд, машин болон ердийн хөсөг, хайнаг, сарлагийн шараар нуруу ачин нүүдэл хийдэг. Сүүлийн жилүүдэд нүүдлийн зам болон гүүрнүүд эвдэрсэн учраас машин техник явах хүндрэлтэй, эвдэрсэн гүүрээр гарах үед малын хөл хугарах тохиолдол гарч байгаа гэнэ.
Мөн Хоног цолын рашаанд жил бүр 200-500 гаруй иргэд тус даваагаар дамж амардаг. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын зорилгоор иргэд ихээхэн зорчдог болсон учраас энэ жил Уртрагийн давааны 6 модон гүүр, 269,5 метр замыг засварлахаар болжээ. Тус давааны өндөр 3088 метр өндөр бөгөөд 1987 онд аймгийн хэмжээний цэргийн насны бүх залуусыг дайчлан засаж байжээ.
Б.Ганаа
Уртрагын давааг дүйцүүлэх алба хааж байгаа залуус нутгийн иргэд хамтран засна |
Сэтгэгдэл бичих