Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Дээд Цэцүүхийн амнаас сумын төв хүртэлх сайжруулсан шороон замын ажил 50 хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 27 километр замын ажлыг Хөвсгөл зам ХХК 60 гаруй ажилтан, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байна. Энэхүү замыг сайжруулснаар Завхан аймгийн Их-Уул сум болон Улаанбаатар хотын чиглэлд зорчих Солонготын даваатай холбогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл 27 километр замыг сайжруулж Улаанбаатар хот орох хатуу хучилттай замтай шууд холбож байгаа аж. Мөн тус сум орон нутгийн төсөв 16,3 сая төгрөгөөр 1 дүгээр багт хоёр чиглэлд орон нутгийн чанартай зам арчлах, засварлах ажил гүйцэтгэж байгаа гэдгийг Жаргалант сумын Засаг дарга И.Найманжин мэдээллээ.
Б.Туяа
Жаргалант сум хүртэлх сайжруулсан шороон замын ажил 50 хувьтай байна |
Сэтгэгдэл бичих