Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2020-05-01 11:08:00, 2266

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 39 настай Н 4 сарын 23-нд гэрээсээ сураггүй болсон тул түүнийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Түүнийг сураггүй алга болсон тухай дуудлагыг 4 сарын 29-ний өдрийн 11:14 минутад аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр  ахлуулсан алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд Зөөлөн багийн Эмт  гэдэг газраас сумын төвөөс баруун зүгт 17 км эхлүүлсэн байна.

Онцгой байдлын газрын алба хаагчид Цагаан булаг гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км усаар эрэн хайх ажиллагаа явуулж үр дүнд хүрээгүй тул өнөө өглөөний 06 цаг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Б.Ганаа



Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0