Гэр бүлээрээ сайн үйлсийн аян өрнүүлж 3 өрхөд мөнгөн дэмжлэг үзүүлжээ
2020-04-30 21:49:26, 2040

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 27-р ангийн салааны захирагч дэслэгч Д.Цэрэнпүрэв гэр бүлийн хамтаар “1000 төгрөг” сайн үйлсийн аяныг өрнүүлж цугларсан 1 сая 500 мянган төгрөгийг 3 өрхөд дэмжлэг болгон өгчээ. Тус аймаг  энэ оныг “Зүтгэл-Итгэл-Санаачилга”-ыг дэмжих жил болгон  зарласан.  Нэрлэсэн жилийн ажлын хүрээнд “Хөвсгөлийн хөгжилд- Гэр бүлийн оролцоо” сэдэвт аян өрнөж байна. Аяны хүрээнд  Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Цэрэнпүрэв, гэргий  нярав дэд ахлагч Х.Эрдэнэдалай нар  “1000 төгрөг”  сайн үйлсийн аяныг зохион байгуулжээ.

 

 

Аянд нийт 348 иргэн, 22 аж ахуйн нэгж байгууллаас 1,500,000 төгрөг цугларсан байна. Цугларсан мөнгийг  Тариалан сумын хөгжлийн бэрхшээлтэй  иргэн Ц.Амарсайхан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ямар нэгэн халамж үйлчилгээнд хамрагддаггүй, өвчний улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа Бадрах багийн иргэн В.Түмэнжаргал, Б.Эрдэнэбилэг нарын гэр бүлд тус бүр 500 мянган төгрөгийн дэмжлэг өгчээ.

Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Цэрэнпүрэв “Манай гэр бүлийн санаачилсан аянд нэгдсэн бүх хүмүүстээ баярлалаа. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Бидний цуглуулсан хандив 3 гэр  бүлд бага ч гэсэн дэмжлэг болж байгаад баяртай байна” гэдгийг хэлж байлаа.

Б.Гантуяа 

 



Гэр бүлээрээ сайн үйлсийн аян өрнүүлж 3 өрхөд мөнгөн дэмжлэг үзүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-02 12:28:20
    Зочин: Andiinhaa ger buld az jargal husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-01 23:14:58
    Зочин: Mundag 2 shvv sn shnig hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-01 11:46:34
    Зочин: Ах эгч нарынхаа ажил амьдралд сайхан бүхнийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-04-30 22:29:28
    Зочин: Баяр хүргэе танай гэр бүлд аз жаргал хүсэе