Жаргалант сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраахаар ус зөөвөрлөж байна
2020-04-19 00:06:30, 824
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Тойн Баян-Уулын Мухарт гарсан ойн түймрийг бүрэн унтраахаар нутгийн иргэд ус зөөвөрлөж байна.
 
Түймэр энэ сарын 16-нд гарч 20 орчим га талбай шатжээ. Түймрийн үед ажиллах тус сумын  1, 2 дугаар ээлжийн албан хаагчид, багийн иргэд, эрэгтэй бүх төрийн албан хаагчид нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 10 гаруй машин техник, 20 орчим мотоциклтой ажиллаж цурманд оруулж, тархалтыг зогсоосон.
 
Өчигдөр орой аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагчид хүч нэмэгдүүлэн ирсэн байна. Өнөөдөр түймрийг бүрэн унтраахаар голоос ус зөөвөрлөн ажиллаж байна.
 Б.Ганаа


Жаргалант сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраахаар ус зөөвөрлөж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0