Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Тойнбаян-Уул гэдэг газар ойн түймэр гарсан бөгөөд нутгийн иргэд түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Аймгийн төвөөс урд зүгт 210 км, сумын төвөөс урд зүгт 30 км ойн өчигдөр түймэр гарсан байна. Орон нутгийн иргэд оройн 22 цагт түймрийн тархалтыг зогсоосон бөгөөд өнөөдөр бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт ойн нөхөрлөлийн мод цэвэрлэж, тусгаарласан 20 га өртөж талбай шатсан гэнэ. Тус аймгийн хэмжээнд он гарсаар 5 удаагийн ой хээрийн түймэр гараад байгаа ажээ.
Б.Ганаа
Жаргалант сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна |
Сэтгэгдэл бичих