Алслагдсан багт цэцэрлэгийн салбар бүлэг байгуулна
2020-03-26 21:08:25, 1280
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоор ахлуулсан аймгийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хаваржилт хүндэрсэн Баянзүрх сумын Агар багт ажиллав.
 
Энэ үеэр Агар багт байрлах 0313-р ангийн үйл ажиллагаатай танилцаж цэцэрлэгийн салбар бүлэг байгуулахаар болов. Тус баг сумын төвөөс алслагдсан бартаа саад ихтэй учраас цэцэрлэгт хамрагдаж чадаагүй заставын ажилчдын 16 хүүхэд, малчин иргэдийн 20 орчим хүүхэд байдаг гэнэ. 
 
Иймээс алслагдсан газар нутаг хил хамгаалах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хүүхдүүд болон сумаас алслагдсан  малчны хүүхдүүдэд сургуулийн  өмнөх боловсрол эзэмшүүлэх зорилгоор тус багт Баянзүрх сумын  цэцэрлэгийн салбар бүлэг байгуулахаар шийдвэрлэв. Цэцэрлэгийн салбар бүлэг байгуулснаар заставын ажилчдын ар гэр ажлын байраар хангагдах, хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломж бүрдэх ажээ. 
 
  Б.Гантуяа 


Алслагдсан багт цэцэрлэгийн салбар бүлэг байгуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-27 08:07:32
    ???????: Энэ маш зөв сонголт бна. Дэмжиж бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-26 21:45:25
    Зочин: яг төхирөмжтөй газар зөв шийдвэр гаргаж дээ