Жаргалант сум зудын гамшгийн түвшинд хүрсэн байна
2020-02-25 19:12:39, 1076

 Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 10 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу өвөлжилт хүндэрсэн Жаргалант суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх багийг ажиллуулж байна.  

Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяраар ахлуулсан ажлын хэсэг Жаргалант суманд ажиллаж гамшгийн эрсдэлийн үнэлгээ, тойм судалгааг газар дээр нь хийж, нөхцөл байдалтай танилцан, авах арга хэмжээг тодорхойлж байгаа юм. Мөн коронавирүсний халдвараас урьдчилан  сэргийлэх ажил байдалтай танилцаж мэдээлэл, зөвлөмж өгч байна.

Ажлын хэсэг тус суманд өвөлжилт хүндэрсэн, зудын гамшгийн түвшинд хүрсэн байна гэдгийг мэдээллээ.Жаргалант суманд өнгөрсөн оны 10 дугаар сард цас их хэмжээгээр унаж хайлмагтан хөрсний дээр мөсөн бүрхүүл тогтож, нийт 14 удаа цас орж хөндий, талдаа 40-60 см, гуу жалгандаа 80-100 см цас тогтож сумын нийт нутаг дэвсгэр зудын байдалд орсон байна.

Суманд өвөлжиж байгаа 240 гаруй мянган мал бэлчээргүй болж, тэжээл өгч байгаа бөгөөд нийт 15 мянга гаруй мал хорогдоод байгаа ажээ.

Б.Туяа 



Жаргалант сум зудын гамшгийн түвшинд хүрсэн байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0