Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 10-р хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн Жаргалант суманд гамшигийн эрсдэлийн үнэлгээ хийх багийг маргаашнаас ажиллуулахаар болов. Жаргалант суманд өнгөрсөн оны 10-р сард цас их хэмжээгээр унаж хайлмагтан хөрсний дээр мөсөн бүрхүүлтэй, нийт 14 удаа цас орж хөндий, талдаа 40-60 см, гуу жалгандаа 80-100 см цас тогтож сумын нийт нутаг дэвсгэр зудын байдалд орсон байна.
Суманд өвөлжиж байгаа 240 гаруй мянган мал зуун хувь тэжээлд орж, нийт 15 мянга орчим мал хорогдоод байна. Жаргалант суманд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр мал хамгаалах сангаас энэ оны 1 сард 12 тонн өвс, 10 тонн тэжээл, өчигдөр Улсын нөөцөөс 50 тонн тэжээлийг тус тус хөнгөлттэй үнээр хүргүүлсэн байна.
Мөн Цагаан-Уул суманд байрлах улсын нөөцийн фондноос 50 тонн өвс үнэгүй хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ.
Жаргалант суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх баг ажиллана |
Сэтгэгдэл бичих