Хөвсгөл аймгийн Онцгой комиссын нэгдүгээр хуралдаанаар 23 сум 1 тосгонд 148 тн өвс, 75 тн хүчит тэжээлийг малчдад олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хүрээнд өвс тэжээлийг хуваарийн дагуу өвөлжилт хүндэрсэн сумдад ачуулах ажлыг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж өнөөдрийн байдлаар 10 суманд 29 тн тэжээл, 38,3 тн өвсийг малчдад хүргүүлжээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд 15 суманд 12101 толгой мал хорогдсоноос бод 1149, бог 10952 толгой мал хорогдсон байна. Тус аймгаас гадны дөрвөн аймагт 4 сумын 55 өрхийн 126 хүн 27174 толгой малтай отроор явж байна. Харин өөрийн аймгийн 12 сумын нутагт 227 өрхийн 743 хүн 111142 толгой мал отроор өвөлжиж байгаа ажээ.
Б.Амирлан
Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээлийг хүргүүлж байна |
|
Сэтгэгдэл бичих