Хангай суманд отроор өвөлжиж буй малчдаас мөнгө болон хонь авчээ
2020-01-26 19:51:17, 1452
Хөвсгөл аймгийн Жаргалант суманд өвөлжилт хүндэрсний улмаас хөрш зэргэлдээ Архангай аймгийн Ихтамир, Тариат, Хангай, Чулуут, Цахир зэрэг суманд 20,0 мянга гаруй толгой мал отроор өвөлжиж байна.  Жаргалант сумаас отроор явж буй малчдаас малын хөлийн татвар, бэлчээр ашигласны төлбөр гэж орон нутгийн холбогдох албан тушаалтнууд ирж бэлэн мөнгө нэхэж авах, хөөх туух асуудал гарсаар байгаа юм. Хангай сумаас малын тооноор явсан төрийн албан хаагчид нэг өрхөөс 100 мянгаас 1 сая төгрөг хүртэлх мөнгийг бэлчээр ашигласны төлбөр гэж бэлнээр авч, зарим өрхөөс хонь авсан байна. Гэхдээ малчдад ямар нэгэн баримт өгөөгүй байна гэдгийг Жаргалант сумын Засаг дарга И.Найманжин хэлж байлаа. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 419 дүгээр тогтоолд отроор өвөлжих малчдаас татвар хураамж авахгүйгээр малчидтай гэрээ хийх талаар үүрэг чиглэл өгсөн байдаг ажээ.
Б.Ганаа
 
 


Хангай суманд отроор өвөлжиж буй малчдаас мөнгө болон хонь авчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-27 16:02:28
    zochin : ugasa ogj awdag shvv dee en neeh svr bolood baih um bishee neg say baithaa ******** ond mend oruulj baij terch lai bnaa gants bod l biz tergvi nutagta argagv gats bodochgv boloh geed argagv blod ywj bgaam chn neg zergiin um ogood ond mend orj bwl bayrlah heregte