Хөвсгөл нуурт энэ намар хос хун дулаан орныг зорилгүй үлдсэн бөгөөд тэднийг дулаан байранд тэжээж байна. Хунгууд Жанхай орчмын нуурын эргээр намаржсан бөгөөд Хөвсгөл нуур бүхэлдээ мөсөн бүрхүүл тогтсоны улмаас байрлах болжээ. Нуурын мөсний хажууд идэш тэжээлгүй байсан хунгуудыг нутгийн иргэн гэртээ аваачин тэжээж байгаад Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд шувуудыг дулаан байранд байлгахыг уламжилжээ. Иргэний хүсэлтийн дагуу Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид нутгийн айлд өвөлжиж байсан 2 хун шувууг хамгаалалтын захиргааны хашаанд тээвэрлэн ирж тэжээж эхэллээ. Шувуудын биеийн байдал хэвийн, бэртэж гэмтсэн болон шарх сорвигүй бөгөөд нухаж зөөллөсөн талхаар өдөрт 3 удаа буюу нэг өдөрт 2 талхаар хооллож байгаа ажээ.
Б.Туяа
Хөвсгөл нуурт үлдсэн хос хунг дулаан байранд тэжээж байна |
|
Сэтгэгдэл бичих