Өсвөрийн байгаль хамгаалагч хүүхдүүд Найрамдал зусланд амарч байна
2020-01-08 19:33:03, 678
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн байгаль хамгаалагч хүүхдүүд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын урилгаар олон улсын Найрамдал зусланд амарч байна. Хатгал тосгоны Эко клубийн 22 сурагч өөрсдийн санаачилгаар Хөвсгөл нуураа хоггүй цэвэр байлгах, хамгаалах тал дээр өөрсдөө санаачлан олон ажлыг хэрэгжүүлдэг байна. Тухайлбал Мөсний баяраар явуулын хогийн сав ажиллуулж, зуны улиралд аялагч жуулчин иргэдэд хоггүй цэвэр аялж амрахыг уриалах зэрэг Хөвсгөл нуураа хамгаалахад нэгдэн ажиллаж байгаа юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн намар Хөвсгөл аймагт ажиллах үедээ Эко клубийн үйл ажиллгаатай танилцаж байгаль орчноо хамгаалахад идэвхтэй оролцож буй хүүхдүүдэд талархал илэрхийлж Найрамдал зусланд амрах урилга гардуулсан ажээ.
Б.Амирлан 


Өсвөрийн байгаль хамгаалагч хүүхдүүд Найрамдал зусланд амарч байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0