Хөвсгөл нуурын мөс хөлдсөнтэй холбогдуулан зарим иргэн мөсөн дээгүүр зорчин, тээвэр хийж эхэлсэн учраас Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас нуурын мөсөнд хэмжилт хийж зарим хэсэгт хориглох тэмдэг байрлуулжээ.
Хөвсгөл нуурын мөсний зузаан хэмжилтийг нийт 12 цэгт хийсэн байна.Хэмжилтээр нуурын баруун эрэг буюу Жанхай Хороо орчимдоо дунджаар 23 см, зүүн эргээр дунджаар 42 см зузаантай хөлдсөн нь өмнөх оныхоос 10 см орчим нимгэн мөс бяцралт ихтэй, бэхжээгүй байгаа учраас зарим хэсэгт хориглох тэмдгийг байрлуулжээ. Иймээс нутгийн иргэд, тээвэрчдийг Хөвсгөл нуурын мөсөөр зорчихгүй, тээвэр хийхгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
Б.Баянцагаан
Хөвсгөл нуурын зарим хэсэгт хориглох тэмдэг байрлуулав |
|
Сэтгэгдэл бичих