Рэнчинлхүмбэ сум Цахим үйлчилгээний нэгдсэн төвтэй болно
2019-12-16 14:28:14, 898
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд улсын төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний нэгдсэн төв байгуулж байна.Рэнчинлхүмбэ сум нь аймгийн төвөөс 200 гаруй километрт алслагдсан учраас иргэд лавлагаа авахын тулд Мөрөн сумыг зорьж 2-3 хоног зарцуулдаг юм. Цахим үйлчилгээний нэгдсэн төвтэй болсноор иргэд орон нутагтаа цаг алдалгүй төрсний гэрчилгээ, нийгмийн даатгал, үл хөдлөх хөрөнгийн, гэрлэлтийн, орон сууцны зэрэг 10 төрлийн лавлагааг авах боломж бүрдэнэ. Тус аймгийн сумдаас анх удаа Цэцэрлэгт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар энэ оны нэгдүгээр сард Цахим үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан ажээ.
 
 Б.Ганаа
 
 


Рэнчинлхүмбэ сум Цахим үйлчилгээний нэгдсэн төвтэй болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0