Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аргаль хонь хамгаалах хөтөлбөрийг хэлэлцэж үр дүнтэй хэрэгжиж байна гэж дүгнэв. Хөтөлбөр 2012 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд тус аймагт 20-иод жилийн өмнө устах аюул тулаад байсан аргаль хонийг хамгаалахад ихээхэн хүч хөдөлмөр зарцуулан ажилласан байна. Тодруулбал “Хорьдолын аргаль 1990 онд 33 толгой болж устах аюулд орж байсан бол хөтөлбөрийн хүрээнд хамгааллын ажлын үр дүнд өнөөдрийн байдлаар 100 гаруй толгой болсон” гэдгийг гэдгийг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх хэлж байв.
Аргалийг өсгөж үржүүлэхийн тулд байгаль хамгаалагч нар зэрлэг ан амьтнаас хамгаалах, хулгайн анчдаас сэргийлэх, идэш тэжээл ховордсон үед өвс тэжээл тавьж өгөх зэрэг ажлыг жилийн дөрвөн улиралд цас, бороо, шуурга, салхи зэрэг байгалийн үзэгдлийг үл тоон ажиллаж байж ийнхүү үр дүнд хүрчээ. Уйгагүй хөдөлмөрлөж хамгаалж чадвал зэрлэг амьтан хэрхэн өсөж болдгийг зураг болон дүрс бичлэгээс үзүүлж байлаа.
Б.Ганаа
Аргаль хонь хамгаалах хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна |
|
Сэтгэгдэл бичих