Тосонцэнгэл суманд команд штабын сургууль хийв
2019-11-13 20:11:38, 540
Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос Тосонцэнгэл суманд команд штабын сургуулийг хийв. Энэ нь гамшгаас хамгаалах албад, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшгаас хамгаалах үйл ажиллагааг боловсронгуй болгох, гамшгийн бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх зорилготой юм. Энэ үеэр байгууллагын харилцаа хамтын ажиллагааг сайжруулах, сумын хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэглээр гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг хийсэн байна. Тус арга хэмжээнд нийт 125 хүн хамрагдаж нэгдсэн арга хэмжээ, удирдах бүрэлдэхүүний штабын дадлага сургууль, албан байгууллага мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгах, удирдах бүрэлдэхүүний сорилтыг авч 4 үе шаттайгаар амжилттай зохион байгуулжээ.
Б.Ганаа


Тосонцэнгэл суманд команд штабын сургууль хийв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0