Хөвсгөл аймгийн хөдөөгийн сумдын сургуулиудаас анх удаагаа Шинэ-Идэр сумын сургууль орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар лингафоны кабинеттэй болов. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас "Дэлхийн Хөвсгөл" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд англи хэлийг мэдээлэл, харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд хэл сурах орчныг сайжруулах зорилтын хүрээнд Мөрөн суманд болон орон нутагт лингафоны кабинет байгуулж байна. Цаашид тус кабинетын үйл ажиллагааг тогтмолжуулж сурагчдын хэлний хэрэглээний чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлууд зохион байгуулж бусад сургуулийн мэргэжлийн багш нартай хамтран ажиллана гэдгийг Шинэ-Идэр сумын сургуулийн захирал Ю.Цэнгэлмөрөн хэлж байлаа. Хөвсгөл аймагт “Дэлхийн Хөвсгөл” хөтөлбөр хэрэгжсэнээр гадаад хэлийг мэдээлэл, харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлж, боловсролын салбарын ажиллагсад, суралцагчдын гадаад хэлний боловсролын чадвар нэмэгдэж, иргэдийн гадаад хэлний боловсролын түвшин дээшилж, хэрэглээний чадвар сайжирсан байх үр дүнг хүлээж байгаа ажээ.
Б.Туяа
Шинэ-Идэр сумын сургууль лингафоны кабинеттэй болов |
|
Сэтгэгдэл бичих