Цагааннуур сумын нутагт 3,7 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
2019-10-16 11:33:15, 680
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг Мэнгэбулаг гэдэг газарт аймгийн төвөөс баруун хойд зүгт 341км-т, сумын төвөөс баруун зүгт 71 км-т өчигдөр өдрийн 14 цаг 50 минутад 3.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус сумын Засаг дарга Ч.Даваанямаас тодруулахад “Тус газарт цаатнууд зусдаг бөгөөд одоогоор айл өрх байхгүй. Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй” гэдгийг мэдээллээ. 
 
Б.Гантуяа 


Цагааннуур сумын нутагт 3,7 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0