Хатгал тосгоны соёлын төвийг нутгийн онцлог бүтээлээр тохижуулж байна
2019-10-07 16:16:09, 729
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны соёлын төвийг тус хамт олны санаачилгаар хоймор нутгийн онцлогийг харуулсан бүтээлээр тохижуулж байна.Тус аймгийн Улаан-Уул сумын уугуул МУСТА ахмад зураач Л.Бадамдорж Хөвсгөл нутгийн үзэсгэлэнт байгаль, уул усыг соёлын төвд зурж бүтээж байна. Тухайлбал Дэлгэрхаан уул, Хорьдол, Сарьдагийн нуруу, Бүрэнхаан уул зэрэг нутгийн онцлог бүхий байгалийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор бүтээж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг зорин ирж буй иргэд Хатгал тосгоны соёлын төвөөр орж урлаг соёлын үйлчилгээг үзэж сонирхдог болжээ. Соёлын төвийн хана, тааз болон орчныг нутгийн онцлог бүхий бүтээлээр иж бүрэн тохижуулснаар онгон дагшин байгаль уул усыг хайрлан хамгаалах, очиж үзэх сэтгэгдэл төрүүлэх, нутаг усаа олон нийтэд сурталчлах зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.
 
Б.Ганаа


Хатгал тосгоны соёлын төвийг нутгийн онцлог бүтээлээр тохижуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0