Өчигдөр Мөрөн-Хатгалын замд үер бууж аялагч, жуулчид иргэд зорчиход хүндрэлтэй байсан юм. Харин өнөөдөр үерийн ус бага зэрэг татарсан боловч үертэй хэвээр байна. Иргэдийн хамгийн их зорчдог Хөвсгөл нуурын чиглэл Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй, цаг агаарын мэдээ сэрэмжлүүлэг анхаарч аялж байхыг Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр анхааруулав. Усархаг борооны улмаас Хатгал тосгоны чиглэлийн Өлхөний сайр, Бэрхэмшийн сайр зэрэг газрууд үерлэж бага оврын автомашин зорчиход хүндрэлтэй байгаа ажээ.
Б.Ганаа
Хатгал чиглэлд буусан үер бага зэрэг татарчээ |
|
Сэтгэгдэл бичих