Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны хуралдаанаар Арбулаг сумын нутаг дахь Цагаан чулуутын овоог аймгийн тахилгатай овоо болгох тогтоол гарсан бөгөөд зуны дунд сарын 27 буюу энэ сарын 29-нд тахина. Тус овоонд жил бүр хүндэтгэл үзүүлж, 4 жилд нэг удаа тахиж байхаар тогтоолд тусгасан байна. Тахилгын үеэр бага 3 насны морь уралдаж, хүчит бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан болж хүүхдийн овоо, Цагаан чулуутын овоог тахиж хүндэтгэл үзүүлнэ. Тус овооны ойр орчмын газар нутгийг хамгаалах, тохижуулах ажлын хүрээнд 2015 онд байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаас 21,8 сая төгрөгийн санхүүжилтээр төрийн 7 эрдэнэ, найман тахил, алтан ганжуур, гүнгэрваа, арслан, сүүдрэвч, сангийн бойпор, сандал, явган зам гэх мэт 15 төрлийн ажлыг "Их цэц брэнд" компани хийж гүйцэтгэжээ.Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, Бээжинд аваачиж цаазлахад, нутгийн иргэн нууцаар түүний эрхий хурууг тас цавчин эх нутагт нь авчирч, хадганд боон, мөнгөн хайрцагт хийж, буу сэлэмний хамт овооны газар ухан булж оршуулан дээр нь Цагаан чулуутын овоог 1760 оны үед босгосон гэдэг домог яриа байдаг ажээ.
Б.Туяа
Цагаан чулуутын овоог тахина |
|
Сэтгэгдэл бичих