“Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-өөс бүсийн сумдад байгуулсан малчдын бүлгүүдийн гишүүдийг чадавхжуулах, тогтвортойгоор мал аж ахуйгаа эрхлэх нөхцөл бололцоог хангах ажлын хүрээнд малчдын бүлгийн бэлчээрийн даацын судалгаа хийж, судалгаанд үндэслэн бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлснээр малчид өөрсдөө ногоон тэжээл тариалдаг болжээ. Судалгаагаар малчдын бүлгийн бэлчээрийн талхагдал 2-8 дахин хэтэрсэн, бэлчээрт малын идэх шимт ургамлын гарц муудсан байгаа нь малчид гол усаараа, бэлчээр нутгаараа нэгдэн зохион байгуулалттайгаар бэлчээрээ сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Иймээс малчдад бэлчээрээ сайжруулах арга зүйн талаар сургалт мэдээлэл олгох, малын тарга тэвээрэг нэмэгдүүлэх, малаас авах ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор малын ногоон тэжээл тариалах сургалтыг Чандмань-Өндөр сумын Хайрхан толгой багийн Өргөн нуурмагт, Ёлгос багийн Арбулаг, Улаан-Асга багийн Халхан булнай, Жавхлант, Шивэрт багийн Мөнгөт, Цагаан-Үүр сумын Уялган багийн Холбоо, Алтан суварга зэрэг 7 малчны бүлгүүдэд хамгийн өндөр шим тэжээл бүхий Монгол Улсын үрийн лабораториор батлагдсан 1-р зэргийн орос үрийн царгас, согоовор, хүцэнги зэрэг олон наст ургамал, овъёос, судан зэрэг нэг наст ургамал тариалах сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар талбай бэлтгэх болон ногоон тэжээл тариалах арга зүй, ногоон тэжээл тариалах ач холбогдол, үр тарих гүн, үрийн норм, арчилгаа, үрийн онцлог, ургалт, хураалт малд тэжээл бэлтгэх арга хэлбэрүүд болон бусад аймаг, сумдын малчдын нэвтрүүлсэн малын ногоон тэжээл тариалсан үр дүнтэй арга туршлагаас хуваалцах, мэдээлэл өгөх зэрэг олон талын ач холбогдолтой сургалт боллоо.
Б.Гантуяа
МОН 9183 төслийн үр дүнд малчид ногоон тэжээл тариалдаг боллоо |
|
Сэтгэгдэл бичих