МОН 9183 төслөөс 21 иргэнийг морин аяллын хөтчөөр бэлтгэв
2019-06-03 12:49:55, 1000
Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа МОН 9183 төсөл, Хатгалын аялал жуулчлалын холбоотой хамтран Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт нутгийн иргэдийн тогтвортой ажьжиргааг дэмжих байгальд ээлтэй аяллын төрөл буюу морин аяллыг сэргээн хөгжүүлэх, дадлага сургалтыг явуулах, нутгийн иргэд үүнээс ашиг олох боломжийг нээх зорилгоор “Морин аяллын хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг Чандмань-Өндөр суманд зохион байгуулав.
Сургалтыг онол, дадлага хослон явуулж, Чандмань-Өндөр сумаас эхлэн Ноён, Бүрэг хайрхан, Аригийн гол, “Алунгоо”  эхийн хөшөө, хүрээний туурь, хэлмэгдсэн лам нарын гэрэлт хөшөө, Цэгэрийн соёмботой уул зэрэг байгалийн болон түүх дурсгалын газраар аялан Цэгэрийн халуун рашаан дээр түр отоглох цэг үүсгэн хоноглож, GPS ашиглан цэг авч мэдээлэл цуглуулсан байна. Сургалтын үр дүнд Чандмань-Өндөр суманд байгуулсан малчдын бүлгүүдийг түшиглэн нүүдлийн соёл ахуй, зан заншлыг сурталчилсан аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгон нутгийн иргэдээс бүрдсэн “Морин аяллын нөхөрлөл”-тэй болж ажиллах журам, зорилго, зорилт, бизнес төлөвлөгөө, морин аяллын үеийн хэвийн ажиллагааг хянан хангах чек лист боловсруулж 21 иргэн морин аяллын хөтчөөр ажиллахаар бэлтгэгджээ. 
Б.Гантуяа 


МОН 9183 төслөөс 21 иргэнийг морин аяллын хөтчөөр бэлтгэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0