Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5-р багийн иргэн Н.Анхцэцэгт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шинэ хашаа, байшингийн түлхүүрийг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр, сумын Засаг дарга Т.Ганболд нар гардуулан өглөө. Тус сумын Засаг дарга Т.Ганболдын санаачилгаар “Засаг орон сууц” хөтөлбөр, “Өрх гэр бүлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа өөрийн гэсэн гэр оронгүй, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхчүүүдийн дунд сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран судалгаа явуулж Н.Анхцэцэгийг сонгосон байна. Н.Анхцэцэг нь 5 хүүхэдтэй бөгөөд нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй төр нийгмийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй нэгэн аж. Түүнд олгосон хашаа, байшинг Алаг-Эрдэнэ сумын төрийн байгууллага, хувийн хэвшил хамтран 8 орчим сая төгрөгөөр барьж гүйцэтгэсэн байна. Тус сумынхан 2017 оноос хойш жил бүр нэг иргэнээ орон сууцжуулж, энэ жил 3 дахь өрх айлыг хашаа байшинтай болгож байгаа ажээ.
Б.Ганаа
Н.Анхцэцэгийн гэр бүл шинэ хашаа, байшинтай боллоо |
|
Сэтгэгдэл бичих