Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 320 хүүхдийн сургуулийн барилгын шав тавилаа. Тус сургуулийн барилгыг 1968 онд барьж 50 гаруй жил ашиглаж байгаа бөгөөд өвлийн улиралд хүйтэн, барилгын тааз хотойлт үүссэний улмаас Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт 2013 онд гаргасан байна.
Гэвч өөрийн байргүйн улмаас өнөөдрийг хүртэл хичээллэж байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт шинэ сургууль барих хүсэлтийг сумын удирдлагууд болон багш, ажилчид, эцэг эхчүүдийн зүгээс удаа дараа тавьсаны дагуу 320 хүүхдийн сургуулийн барилгыг энэ онд 3,5 тэрбум төгрөгөөр улсын төсөвт тусгуулжээ.Тус барилга ирэх онд ашиглалтад орох бөгөөд гүйцэтгэгчээр "Хөвсгөл суварга" компани ажиллах гэнэ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, нэрт кино найруулагч Д.Жигжидийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын сургуулийг 1926 онд Цэцэрлэг мандал аймгийн Дэлгэр их уулын хошуу Ганданнамжиллан хийд дэх Дархад хязгаарын тэнхим нэртэйгээр 25 сурагч, 1 багш, 1 ажилтантай үүсгэн байгуулж байсан ууган сургуулиудын нэг ажээ.
Б.Ганаа
Рэнчинлхүмбэ суманд 320 хүүхдийн сургуулийн барилгын шав тавив |
|
Сэтгэгдэл бичих