Алга болсон хүү эсэн мэнд олджээ
2019-05-16 14:18:21, 983
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны 2 дугаар хороонд иргэн О-гийн 13 настай эрэгтэй А энэ сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим гэрээсээ гараад  сураггүй байсан хүүг өнөөдөр эсэн мэнд олжээ. Хүү таньдаг айлындаа очсон байжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 12 алба хаагч, Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 6 албан хаагч, ар гэрийхэн эрлийн ажиллагаанд оролцжээ. Эцэг эхчүүдийг хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулжах ялангуяа цасан шуургатай байгаа энэ үед бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Б.Ганаа
 
 
 


Алга болсон хүү эсэн мэнд олджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0