Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х 11 настай, эмэгтэй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 4 сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд гараад сураггүй болсон бөгөөд түүнийг өнөөдөр үдээс хойш олсон байна. Тэрээр сумын төвөөс 10 орчим км-ын зайтай хөдөө амьдардаг ганц бие эмгэнийд өчигдөр очсон байна. Түүнийг яагаад байрнаасаа явах болсон шалтгааныг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн байцаагч, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн нар Рашаант суманд ажиллаж байна гэдгийг Рашаант сумын ИТХ-ын дарга Д.Мөнхжаргал мэдээллээ.
Б.Туяа
Алга болсон охиныг эсэн мэнд олжээ |
|
Сэтгэгдэл бичих