ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ХҮН АМ 3000 БОЛЛОО
2018-05-28 15:35:32, 584
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын хүн ам 10 гаруй жилийн дараа 3000 болж сумын Засаг дарга П.Ариунбат гурван мянга дахь иргэндээ хүндэтгэл үзүүллээ. Тус сум 1931 онд байгуулагдсан боловч сүүлийн арав гаруй жил хүн амын тоо 2700-2800 хооронд байжээ.
Тус суманд  газар тариалан ихэвчлэн хөгжсөн учраас хүн амын суурьшил бага байдаг гэнэ. Эрдэнэбулган сумын гурван мянга дахь иргэнээр тус сумын иргэн н.Зоригтбаатарын 4 дэх хүүхэд Оюунсүрэн тодорч сумын хүндэт иргэнээр өргөмжлөгджээ. Эрдэнэбулган сумын хувьд сар шинийн босгон дээр 3 мянга дахь иргэнээ хүлээн авч ам бүл нэмсэн, Улсын аварга тариаланч хамт олноор Ц.Хургаа захиралтай Газар шороо компаний хамт олон шалгарсан, аймгийн аварга малчин 3, аймгийн аварга ногоочин нэг төрсөн их амжилтаар нохой жилээ угтаж байгаа ажээ.
 


ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ХҮН АМ 3000 БОЛЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0