Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын бага боловсролын багш Г.Энхтуяа өнөөдөр Алтан гадас одонгоор шагнагдлаа. Түүнийг Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллан боловсролын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 62 дугаар зарлигаар төрийн дээд одонгоор шагнажээ. Шагналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон газрын дарга нар гардуулж баяр хүргэжээ. Гомбын Энхтуяа нь боловсролын салбарт бага ангийн багшаар тасралтгүй 30 жил ажиллаж байгаа хоймор нутгийн шилдэг багш нарын нэг юм.
Б.Гантуяа
Алаг-Эрдэнэ сумын багш Г.Энхтуяа Алтан гадас одонгоор шагнагдлаа |
Сэтгэгдэл бичих