Намайг айлгаж, доромжилж, сүрдүүлсэн ч би бууж өгөхгүй
2019-03-14 12:43:17, 3582
 Хүн бүр эхээс төрсөн тэр мөчөөс эхлэн газар дэлхийтэйгээ уйлан мэндэлж учран золгодог. Энэ орчлонгоос буцахдаа ч газар дэлхийнхээ хөрсөнд шингэдэг. Ийм л болохоор би эх нутаг, газар шорооныхоо төлөө тэмцдэг юм. Цаашид ч тэмцэх болно гэж “Уул уурхайгүй Хөвсгөл” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн А.Мягмарсүрэн хэлж байна. Түүнийг яагаад “Алунгоо хатны хойд дүр тодорлоо” гэж  цахим мэдээллээр цацагдах болсон талаар тодрууллаа.
 
- Танд өдрийн мэнд хүргэе. Сайхан хаваржиж байна уу ?
 
- “Хөвсгөлийн өнгө” сайтын нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Хэн нэгний худал хуурмаг мэдээлэлд авталгүй эх сурвалжаас тодруулж байгаа танай хамт олонд маш их баярлалаа.
 
- Та “Уул уурхайгүй Хөвсгөл” төрийн бус байгууллагад хэзээнээс яагаад нэгдэх болов ?
 
- Өнгөрсөн оны нэг сард Хөвсгөл аймгийн зарын  грүппүүдээр "Хөвсгөл нутаг уул уурхайн аюулд өртлөө. Нэгдье гэсэн зараар Хөвсгөл нутгийн 10 хүн нэгдэн уулзаж, анхны хурлаараа "Уул уурхайгүй Хөвсгөл” төрийн бус байгууллага  байгуулъя гэж санал нэгтэй баталсан. Улмаар бид 3-р сард Мөсний баяраар Хөвсгөл далай дээр очиж 2 өдөр "Уул уурхайн аюулаас Хөвсгөл нутгаа аваръя" гэж ганц цагаан хоолой ч үгүй өөрсдийн хоолойгоо сөөтөл орлиж байж 600 гаруй хүний гарын үсэг цуглуулан , ажлаа эхлүүлж байлаа. Улмаар өвгөдийн маань өв соёл болсон нууц товчоонд Төмөртэй гэж тэмдэглэгдсэн Эрчмийн нурууны ай сав газарт хууль бусаар лиценз аван газар ухах гэж байгаатай таарч тус газарт ашиглалтын лиценз хууль бусаар авсан Аспайр майнинг гэх компаний охин компани Блэкрок болохыг мэдэн хууль ёсны шаардлага тавин Хөвсгөлийн залуустайгаа нэгдэн хөөж явуулсан.Мөн  хорихын уурхайтай хууль бусаар Хургатай хайрхан компани ашиглалтын гэрээ хийж, Пи Эс Эс Ти гэх компаниараа хууль бусаар хөрс оруулалт хийлгэж, байгаад нутгийн иргэдийн эсэргүүцлээр хаалгасан. Тус уурхайг засгийн газраас бүр хааж, улсад хураан авсан.
 
- Урлагийн тоглолтыг эсэргүүцээд явсан нь ямар учиртай вэ ?
 
- Өнгөрсөн саруудад Аспайр майнинг компани уул уурхайн засмал зам барих нэрийдлээр нүүрсний урьдчилан тээвэрлэлт болон төмөр замын барилгын материал тээвэрлэхээр Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р. Мэргэн гэгч хүнээр гарын үсэг зуруулан ард иргэдээр хэлэлцүүлэг хийсэн нэрээр урлагийн тоглолт хийж явааг бид мөн л эсэргүүцэн, зэрэгцэн явж сумдаар үндсэн хуулийн болон бусад хүний эрхийн хуулийн заалтуудыг танилцуулан явсан. Бид өөрсдийн сар бүрийн хураамж 20000 төгрөгөө нийлүүлэн бинзен тосоо хийж сайн дураараа явдаг. Онцгой тохиолдолд өөрсдийн боломжоороо мөнгө гарган, үйл ажиллагаандаа хандивлаж, үйл ажиллагаагаа явуулдаг. 
 
- Та  аль нутгийн хүн бэ ?
 
- Миний бие Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул. Би бага наснаасаа хурга тугал хариулж, хонь ямаа, үхэр мал сааж, дүү нарынхаа дээл гутлыг оёж өссөн. Хотод амьдарлын гараа маань ч ганц оёдлын машинаас эхэлсэн. Хүмүүсийн дээл хувцас оёж зардал мөнгөө олдог байсан.
Аав минь багад маань өөд болсон ч аавынхаа ээж Ичинхорлоо гэж хөгшин ээжтэйгээ нэг гэрт өссөн. Мөн Сэнгээ нагац ээж болон ахмадуудынхаа сургаалыг сонсож дагаж хүмүүжсэн ийм л хүн.
 
-  Та Монгол өв соёлын тухай ном бүтээл гаргасан. Хэзээнээс монгол ахуйг судалж эхлэв
 
 - Тиймээ би Монгол ухаан, өв соёлоо 10 гаран жил судлаж, сургалт лекцээ хийж, илүү дээдэлж, суралцаж, улмаар дэлхийн хамгийн сүүлийн үеийн шинэ шинжлэх ухаан болох сенергетикийн шинжлэх ухааныг шимтэн сонирхдог. Одоо цагт энэ шинжлэх ухаан руу дэлхийн бүхий л нэр хүндтэй эрдэмтэд бүгд орж, орчлон юмсын учир шалтгааныг хайж, бүтээл судалгаагаа хийж байна. Бүх шинжлэх ухаануудыг салгаж биш нэгтгэж судалдаг, ер нь юмсын цаад учир шалтгааныг судалдаг ухаан нь л даа. Энэ шинжлэх ухааныг судлаад үзэхээр, бидний өвгөдийн гүн ухаан л байгаад байгаа юм. Тиймээс л биднийг дэлхий маш их анхаарч байгаа. 5000 жилийн тэртээ байсан Ведийн шаштирт 21-р зуун буюу оюуны эриний ухааныг төв азийн цээжинд байгаа онигор нүдтэй хар үстэй , хөх толботой ард түмэн авч явна гэсэн байдаг. Гэтэл бид шарын, харын элдэв шашин мухар сүсгүүддээ идэгдсэн уруудахад, унтах идэх, самуурах гурав болчихсон, бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмсөж, хэрэлдэж, хэл амаа бэлүүдэж, найрлаж наадаж, зугаацахаас өөргүй өдөр хоногийг өнгөрөөж, газар нутгаа харийнханд зөөлгөөд, эзлэгдээд сууж байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг.
 
-  Таныг  Алунгоо хатны хойт дүр гэж цахимаар зарлаад байна. Энэ нь ямар учиртай юм бол 
 
-  Энэ чинь намайг дарж авах гол зэвсэг нь.Түрүү жил эрүү болон зөрчлийн таван хэрэг үүсгүүлээд дарж чадаагүй. Сая бас төлөвлөсөн ажлыг нь сумдаар явж нураасан болохоор занал зүхэл доромжлол нь дээд цэгтээ хүрээд байна. Өвөг дээдэс маань мухар сүсэгтэнүүд байгаагүй. Авах гээхийн ухаанаар аливаад ханддаг, өөрийн оюунаар энэ амьдарлаа залдаг, үр хойчдоо сургаалаа, урлаг соёлоо, өв ухаанаа тэнгэр гэж дээдлэн өвлүүлж үлдээдэг ард түмэн байсан. Одоо ирж ингэж мунхарч, элдэв шашин сүг сүүдэрт идэгдэж Монголчуудын оюун мөхөж байгаад гүнээ харамсдаг. Монголд хаан хатад тодруулдаг  мухар сүсгийн, эд мөнгөний бүлэглэлүүд зөндөө бий. Мухар сүсгийг эсэргүүцэн орилдог хүн бараг л ганцаараа би байхаа. Намайг айлгаж, доромжилж, сүрдүүлсэн ч би бууж өгөхгүй.
Өнөөдөр 21-р зуунд харамсмаар мунхралд идэгдээд, төөрөөд яваа Монголчууддаа харамсдаг.Чингис хаан бидэнд нялуун, шулуун халуун дайнаас л болгоомжлоорой гэж захисан байдаг байтал яг тэр дайнаар нь өөрсдөө бид амьдраад байна. Тэр нь юу вэ ? гэвэл нялуун дайн гэдэг нь мухар сүсэг оюуны хоосрол, шулуун дайн гэдэг нь  нам эвсэл талцан зөрчил болон бидний энэ байгаа нийгэм, халуун дайн нь өнгөтэй байвал, мөнгөтэй байвал, хүнээс илүү байвал, цол гуншин, алдар нэртэй байвал гээд өнгө мөнгөөр бүхнийг хэмжих энэ дорой ухамсар юм шүү дээ.
 
Б.Гантуяа 
 
 


Намайг айлгаж, доромжилж, сүрдүүлсэн ч би бууж өгөхгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-15 10:45:04
    Зочин: аспар майнинг гэж нуугдаж гэтсэн ямар хаашаа ороолон гараад ирвээ,хаанахын хэнии компани вэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-15 10:37:21
    ?????: Ноён уулын төлөө үхнэ гэж орилж байгаад мөнгө аваад дуугүй болсон авгайн араас л оров..амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-15 08:04:39
    ?????: Энэ бүсгүйг дэмжиж байна Бид нар өөрсдөө газар нутгийнхаа төлөө тэмцэж чадахгүй бол тэмцэж байгаа хүмүүсээ дэмжиж хамгаалах хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-15 01:42:57
    ?????: Монголчууд бид эх нутгаа хайрлахгүй бол нүд нь мөнгөөр эргэлдсэн хужаагаар ухуулах гэсэн өвөр монгол орчуулагчтай үхэр монгол хамгаалагчтай шуналтангууд элээ мэт эргэж бна. Хүн бүхэн чадлынхаа хэрээр энэ бүсгүйг дэмжээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-14 19:28:43
    Narnaa: Gazar shorooniihoo tuluu temtsej bgaa ni sain l bna. Gehdee arai l dvrdee orood od boloh geed bgaa yum bishvv. Zarimdaa gargaj bgaa vildel ni shal hudlaa sanagdah yum
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-14 14:05:07
    Byambasuren.wellstar : Naizdaa amjilt mundag busgui shuu buh mongolchuud iim uzel bodoltoi nutag usaa hairlan hamgaalah setgeltei negdeesei l gej husej bna