“Гүүдсек ҮЦК” ХХК-ий Брокер П.Байгаль: Иргэд 1072 хувьцааны дансаа яаравчлан нээлгэхгүй бол Эрдэнэс Тавантолгойгоос ашиг хүртэж чадахгүй
2018-10-05 18:21:09, 14242
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. Эрдэнэс Таван Толгой”  ХК-ийн 1,072 ширхэг хувьцааг иргэн бүрт олгож байгаа. Хөвсгөл аймгийн иргэд хаана нээлгэх, ямар материал бүрдүүлэх талаар “Гүүдсек ҮЦК” ХХК-ий Брокер П.Байгалиас тодрууллаа.Тэрээр “Иргэд 1072 хувьцааны дансаа яаравчлан нээлгэхгүй бол “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ашиг хүртэж чадахгүй” гэдгийг онцолж байлаа. 
 
-Хөвсгөл аймагт үнэт цаасны данс нээж байгаа хэдэн компани байгаа вэ ?
Хөвсгөл аймагт үнэт цаасны данс нээж байгаа брокер дилерийн ганцхан “Гүүдсек ҮЦК” ХХК-ий үйл ажиллагаа явуулж байна. Бид ажлын өдрүүдэд өглөөний 9-18 цагийн хооронд тогтмол ажиллаж байна.
-Иргэд үнэт цаасны данс нээлгэснээр ямар ашигтай вэ ?
Энэ асуултыг хүмүүс дандаа асуудаг. Иргэн бүрт 2010 оны Монгол Улсын Их хурлын 39-р тогтоол, 2011 оны 57-р тогтоол, 2012 оны 218-р тогтоолоор Эрдэнэс Таван Толгой”  ХК болон Эрдэнэс Монгол ХХК-ийн хувьцааг тус тус үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Брокер дилерийн компанид үнэт цаасны дансаа нээлгэснээр “Эрдэнэс Таван Толгой”  ХК-ийн 1,072 ширхэг хувьцаа тухайн хүний өмч болж байна гэсэн үг.  Дансаа нээлгэвэл үнэт цаасных нь дансанд нь хувьцаа нь байршина. Иргэн та үнэт цаасны данс нээлгэж 1072 хувьцаагаа үнэт цаасны дансандаа хадгалахыг тулд Мөрөн сумын “Мөнгөн үсэг” компаний байранд байрлах “Гүүдсек ҮЦК” ХХК-д ирж дансаа нээлгэх боломжтой. 
-Зарим иргэд 1072 хувьцаагаа сургалтын төлбөр, бэлэн мөнгө болгоод авчихсан, ашигласан гээд данс нээлгэхгүй байх талтай. Энэ хүмүүс мөн адил данс нээлгэх үү ?
- Энэхүү нээлгэж байгаа үнэт цаасны данс нь зөвхөн 1072 ширхэг хувьцааг хүртэх гэж нээлгэж байгаа данс биш юм. Бусад бүх төрлийн хувьцааг худалдан авч арилжаалахад тус дансыг ашиглаж болно. Тиймээс“Эрдэнэс Таван Толгой”  ХК-ий 1072 ширхэг хувьцаагаа ямар нэгэн байдлаар ашигласан иргэн данс нээлгэхгүй гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл 1072 ширхэг хувьцаа байхгүй ч гэсэн иргэн бүрт Эрдэнэс Монгол компаний давуу эрхийн 1 ширхэг хувьцааг байгааг гэдгийг ойлгох хэрэгтэй. 
-Данс нээлгэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ ?
Та “Гүүдсек ҮЦК” ХХК дээр данс нээлгэхээр ирэхдээ Хаан банкны 5111033412 тоот дансанд хүн тус бүр 5000 төгрөг тушааж баримтаа авч ирнэ. Мөн өөрийн иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээтэйгээ ирж бүртгүүлж, данс нээлгэснээр иргэн таны нэр дээр үнэт цаасны данс нээгдэж уг дансанд 1072 ширхэг хувьцаа байрших юм. 
-Сүүлийн үед данс нээлгээгүй иргэд ашиг хүртэх боломжгүй гэсэн мэдээлэл өгч байна. Энэ тал дээр тодруулаач ?
“Эрдэнэс Таван Толгой” ХК-аас дансаа нээлгэж үнэт цаасаа баталгаажуулсан иргэдэд ирэх оны нэгдүгээр улиралд ногдол ашиг олгохоор төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл хийсэн. Үнэт цаасны данс нээх үйл ажиллагаа брокерийн компаниар дамжиж байгаа боловч бүх нээгдэж байгаа бүх данс үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр бүгд очиж нээгддэг. Тиймээс маш их ачаалалтай  байдаг учраас иргэд эртхэн энэ 10  сардаа багтаад дансаа нээлгэх хэрэгтэй. Магадгүй оройтож дансаа нээлгээд  үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр шивэгдэж амжихгүй байсаар ашиг хүртэж чадахгүй байх вий гэдгийг анхааруулмаар байна. 
-Орон нутгийн болон сумын иргэд заавал Мөрөн орж ирж нээлгэх үү ?
Бүх сумын захиргаан дээр анхан шатны зуучлагч нар данс нээж байгаа. Хүсвэл Мөрөн орж ирээд ч нээлгэж болно.
-300 мянган төгрөг авсан иргэд данс нээлгэх үү ?
Хэрвээ та 300 мянган төгрөг авахдаа брокер дилерийн компанид очиж данс нээлгээгүй л бол заавал нээлгэнэ. Энэ мөнгө банкны харилцах дансаар дамжиж орсон. Зарим иргэд би мөнгө авч байсан данстай гэж бодож байж магадгүй юм.Тухайн мөнгийг авахдаа иргэд 5000 төгрөгөөр нээлгэсэн банкны харилцах дансаа үнэт цаасны данс гэж зарим иргэд андуурах тохиолдол байна. Иймээс дансаа нээлгэх хэрэгтэй. 
-Иргэдэд анхааруулж юу хэлэх вэ ?
Иргэддээ анхааруулахад үнэт цаасны данс зөвхөн 1072 хувьцаанд зориулагдсан данс биш. Та насан туршдаа хөрөнгийн бирж үнэт цаасны төвөөр үйлчлүүлэх боломжтой болно гэж ойлгож болно. Гэхдээ “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа 2019 оны эхний улиралд олгогдоно гэж яригдаж байгаа учраас аль болох яаравчлах хэрэгтэйг анхааруулья.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд таньд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Б.Гантуяа 
 


“Гүүдсек ҮЦК” ХХК-ий Брокер П.Байгаль: Иргэд 1072 хувьцааны дансаа яаравчлан нээлгэхгүй бол Эрдэнэс Тавантолгойгоос ашиг хүртэж чадахгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 21
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-08 22:39:02
    Зочин: 2 сард танай компанид нээлгэсэн данс одоо хүртэл нээгдээгүй байна. 4 сар хүлээлээ. Ажилаа яаж хийгээд байгаа юм бэ. Арай дэндүү юм. Чадахгүй бол чадахгүйгээ хэл л дээ. Удахгүй бүртгэгдэн гэсээр өчнөөн удлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-04-11 17:48:07
    Amaraa: huwitsaa heze oroh we
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-15 23:03:25
    Enhtsetseh: Ene 6sard 19nas hurhiin odoo dans neelgj huwitsaagaa awch ******** bolwuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-14 14:39:49
    oyundari: dansaa yaj neeh we-
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-15 09:39:14
    Delgermurun: Nodnin jil gvvdsek deer ochij dans neeelgeseen teged huwitsaaani danst vgvige shalgahaar dans neegdeegvi bn gd bhin ma ene ymar uchirtai we bvh mungu tugrugiig n tushaagaad ger bvl hamaatan sadanaraa bvgd l neelgesen dee todorhoi hariu yaraltai awmaar bnaa bayrlalaaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-07 21:40:17
    : бүр өмнө танайд нээлгэсэн дахин нээлгэх шаардлагагүй биз дэ нэт ашиглаж шалгавал өөрийн данс байгаа эсэхийг яаж шалгах вэ нэвтрэх хаягийг өгнө зү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-07 18:43:35
    Oyuntsetseg: Ummu ndans neelgesem irged yah be dahin dans neelgeh uu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-06 23:01:37
    Зочин: Hotod bga hvn haana ochij neelgeh we
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-06 23:01:28
    Зочин: Hotod bga hvn haana ochij neelgeh we
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-06 22:59:23
    Зочин: Hotod bga hvn haana ochij neelgeh we
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-06 18:03:22
    Зочин: Би хөдөө ажиллаж байна тэр газартаа очоод данс нээлгэж болхуу одоо би. Говь-Алтай аймгийн Бигэр д явна өөрөө Хөвсгөл аймгийн хүн бн яах вэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-06 18:02:10
    Зочин: Би хөдөө ажиллаж байна тэр газартаа очоод данс нээлгэж болхуу одоо би. Говь-Алтай аймгийн Бигэр д явна өөрөө Хөвсгөл аймгийн хүн бн яах вэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-06 17:06:34
    zochin: 2011 oni xvvxed dans neelgexvv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-06 13:43:58
    D. Oyunbayar: Howsgol aimagiin tsetserleg sumand irj need bsan ter monuu bi 5000 togrog tushaagaad neelgej bsan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-06 00:20:02
    TSerennadmid : dasa yaj shalgah we banknder ochij shalgulaj boloh bolwu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-06 00:13:07
    Haha: Za shn burlaadaa ajima
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-06 00:11:03
    zochin: Yagaad hudlaa medeelel ogood baigaa iym be.dans neelgeegvi bol xuwitsaa onogdohgvi gej. Hezeech haana ch neelgej bolno shvv dee.gants goodsek d neelgeh albagvi.ali sain broker deer l neelgeh heregtei dhvv.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-05 21:53:53
    Зочин: Huvsgul aimag Murun sumand havar 5 6 sard dans neelgeh.r huselt ugsun. Odoo shalgah.r dansgui gej garch ireed bga... Goodsec.ruu zalgah.r utasaa avahgui yumaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-05 20:35:21
    Зочин: irgeded ingij ajil udaj bhaar zvgeer huvi hvnii dansruu ni l hiichih heregtei shtei uguul ugj boliuul boli hvvhed huurch bgaa bish
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-05 20:04:54
    Зочин: Tanai bayanhkongor salbar 7500 gaar neej baigaa yagaad ve
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-05 19:52:29
    naraa: ali 8 sariin eheer tanaid neelgesen dans odoo hurtel idevhijeegui bhiin yagaad ingej uddag ym boloo