ХӨВСГӨЛ-ENTREPRENEUR-2018 шалгаруулалтад материал авч эхэллээ
2018-11-27 14:12:10, 1276
МҮАХТ-ын Хөвсгөл салбар танхим нь Аймгийн ЗДТГазартай хамтран Хөвсгөл аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг ААН, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ХӨВСГӨЛ-ENTREPRENEUR-2018” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг ёслолын ажиллагааны зорилго нь Хөвсгөл аймгийнбизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчилахад оршино.
 
Шалгаруулалтын материал хүлээн авах тухай: 
Хугацаа, хэлбэр: 2018.12.16-нийг хүртэл хэвлэмэл материал болон цахимаар хүлээн авна.
Байршил:  Аймгийн ЗДТГ-ын Б байрны 3 давхар 306
e-mail: huvsgul_cci@mongolchamber.mn
Харилцах утас: 70384042, 99388161, 88059401, 99240676
 
“ХӨВСГӨЛ ENTREPRENEUR – 2018” шалгаруулалтын номинаци, үзүүлэлт
 
1. Гран При шагнал –\1 \
1. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрэпренер 
2. Оны онцлох шинэ залуу бизнес эрхлэгч Энтрэпренер
3. Аялал жуулчлалын салбарын Энтрепренер 
4. ХХАА, Газар тариалан салбарын Энтрепренер
5. Эрүүл мэнд, боловсролын салбарын Энтрепренер
6. Худалдаа, үйлчилгээний салбарын Энтрепренер
7. Тээвэр, барилга, дэд бүтэцийн салбарын Энтрепренер
8. Төрийн болоод төсөвт байгууллага Энтрепренер
9. ЖДҮйлдвэрлэлийн салбарын Энтрепренер
Нийт 10 шилдэгийг шалгаруулах ба комиссын шийдвэрээр тусгай шагнал олгож болно.
 
Харгалзах үзүүлэлтүүд: 
 
д/д Шалгуур үзүүлэлт Хийгдсэн ажил 
1. Тухайн онд шинээр хийсэн хөрөнгө оруулалт, бий болгосон шинэ үйлдвэр, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл (10 оноо)
2. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ба  компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр хийсэн үйл ажиллагаа (10 оноо)
3. Нийт ажилчдын тоо, үүнээс тухайн жилд шинээр бий болгосон болон хадгалж үлдсэн ажлын байрны тоо(10 оноо) *
4. Байгаль орчин, ногоон бизнесийг дэмжин ажилласан байдал (10 оноо)
5. Хөдөлмөр аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажил (10 оноо)
6. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн байдал, GS1 систем, зураасан код хэрэгжүүлсэн байдал (10 оноо)
7. Байгууллагын удирдлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр санал санаачлага гаргасан эсэх болон хийсэн ажил, бүтээгдэхүүн үйлчилгээ (10 оноо)
8. R&D (судалгаа, хөгжил) хийсэн ба инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал (10 оноо)
9. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чиглэлээр хийсэн ажил, үр дүн (10 оноо)
10. Жижиг бизнес эрхлэгчид болон ханган нийлүүлэгчдийг дэмжсэн, хамтран ажилласан байдал (5 оноо)
11. Шинэлэг бизнесийн санаагаа хөгжүүлж брэнд бүтээгдхүүн, үйлчилгээ бий болгосон (5 оноо)
 
 


ХӨВСГӨЛ-ENTREPRENEUR-2018 шалгаруулалтад материал авч эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0