НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР
2018-08-29 16:31:24, 1283

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 284 дүгээр тогтоолоор тоёото ландкруйзер- 80 автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах доод үнийг шинэчлэн тогтоож дахин худалдахаар шийдвэрлэв. 1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тоёото ландкруйзер- 80 автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. Ашиглалтанд орсон он- 1993 он, үйлдвэрлэсэн улс – Япон, Монгол улсад ашиглаж эхэлсэн он – 2005, өнгө – саарал 2. Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл Дуудлага худалдаа болох хугацаа 2018 оны 09 сарын 15-ны өдрийн 11:00цагт Дуудлага худалдаа болох газар. Хөвсгөл аймгийн БО-ны салбарын байгууллагуудын байр, 1 давхарын хурлын зааланд. Худалдах доод үнэ Дуудлагаар худалдах хөрөнгийн нэр: Тоёото ландкруйзер -80 , худалдах доод үнэ – 2.500.000 төг (Хоёр сая таван зуун мянган төгрөг) Дуудлагын хугацаанд тавих дэнчингийн хэмжээ Худалдах доод үнийн 25 хувь буюу 625.000 төг (Зургаан зуун хорин таван мянган төгрөг) Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. Дэнчин хүлээн авагч байгууллага: Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа 3. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2018 оны 08 сарын 03-аас 09 сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл Хөвсгөл аймгийн Байгаль орчны салбарын байгууллагуудын байрны 1 давхарт "Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа"-ны өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ) –ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ. 4. Худалдах хөрөнгиийн талаар мэдээлэл авах, Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаан дээр очиж үзэж болох бөгөөд дуудлага худалдааны журам, хөрөнгийн талаарх мэдээллийг Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын 70382066, 99312623 утсаар болон цахим хуудаснаас авна уу. Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, Байгаль орчны салбарын байгууллагуудын байр, 1 давхар, ХНЭГСГЗахиргаа



НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0