“ХӨВСГӨЛ УС СУВАГ”ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2020-10-19 19:13:05, 2695

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1  Компанийн дүрмийн  10 дугаар  зүйлийн  10.7, дахь заалтыг үндэслэн “Хөвсгөл Ус Суваг” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1.Усан хангамж ариутгах татуургын  мэргэшсэн  болон зөвлөх инженер мэргэжилтэй,  бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэжлээрээ  салбартаа 5-аас доошгүй жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж  байсан  удирдлагын зохих дадлага туршлагатай байна.
2. Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
3. Компанийг удирдахад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх.
4. Харилцааны соёлтой, багаар ажиллах, удирдах манлайлах чадвартай байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт/ гар өргөдөл /
2. Анкет /Төрийн албан хаагчийн анкет/
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан  байх
5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг дипломын, хуулбар
6. 4х6-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/
7. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр/ -ийн хуулбар
8. Гүйцэтгэх захирлаар ажиллахад дэвшүүлсэн зорилт хэрэгжүүлэх ажлын хөтөлбөр
Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
ТУСГАЙ ШААРДЛАГА:
Судалгааны дүн, мэдээлэлд тулгуурласан бодлого боловсруулах  тоон мэдээлэлтэй ажиллах,нэгтгэн дүгнэх, статистикийн арга хэрэгслийг ашиглах чадвартай байх,  байгууллагын нууц хадгалах, харилцааны өндөр соёлтой байх, ажлын ачаалал даах чадвартай байх. 
Дараах этгээдийг компанийн гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлэхийг хязгаарлана.
1. Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан.
2. Шүүхээр ял шийтгүүлсэн, ялгүйг тооцох хугацаа нь дуусаагүй.
3. Төрийн албанд тодорхой хугацаанд эргэж орохгүйгээр халагдаж тухайн хугацаа нь дуусаагүй этгээдийн материалыг хүлээн авахаас татгалзах.
4. “Хөвсгөл Ус Суваг” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигч нь нэр дэвшиж буй байгууллагын үйл ажиллагаатай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй байхыг хориглоно.
МАТЕРИАЛ АВАХ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Хөвсгөл аймаг, Мөрөн сум, аймгийн Удирдлагын ордон А байр, 3 давхар 302 тоот өрөөнд Төлөөлөн Удирдах  Зөвлөлийн  нарийн бичгийн дарга  Б.Батзаяа  хүлээн авна.
Холбогдох утас: 9460-2009,9638-2020
Материал хүлээн авах хугацаа: Ажлын өдрүүдэд 2020 оны 10 дугаар  сарын 19-ны өдрөөс 10 дугаар сарын 23 -ны өдрийн 15 цаг  хүртэл  хүлээн авна.

 



“ХӨВСГӨЛ УС СУВАГ”ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-21 12:52:12
    Зочин: Ус сувагт ганц усан хангамжын инженер ажилдгүй шүү ийм сонгон шалгаруулалтыг зөвшөөрмөөргүй байна